Хойд Солонгос тактикийн, удирдлагатай пуужин хөөргөжээ
2022-01-18

Даваа гаригт БНАСАУ дахин пуужин харвасан талаарх мэдээллийг Өмнөд Солонгос болон Японы хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ мэдээллийг Хойд Солонгосын тал баталжээ. 

 

Тодруулбал, нэгдүгээр сарын 17-ны даваа гаригт Хойд Солонгосын цэргийн алба хаагчид хоёр баллистик пуужин хөөргөсөн гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. "БНАСАУ-ын баруун хэсгээс хөөргөсөн тактикийн удирдлагатай хоёр пуужин Дорнод тэнгис дэх гол байгаа оносон" хэмээн мэдээлэлд онцолжээ.

 

Энэ нь БНАСАУ он гарснаас хойш дөрөв дэх удаагаа пуужин харваж байгаа тохиолдол юм. Өмнө нь нэгдүгээр сарын 5, 11-ний өдрүүдэд Хойд Солонгосын цэргийн алба хаагчид дуунаас хэт хурдан пуужин харвасан бол нэгдүгээр сарын 14-ний өдөр баллистик пуужин хөөргөсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин