Британийн сүлжээ ресторанд робот муурнууд зөөгчийг орлож байна
2022-01-18

Их Британид байх Хятад хоолны зоогийн газрын сүлжээнд зөөгчдийн оронд робот муурнууд үйлчилж байгаа талаар Daily Mail сонин мэдээлжээ. Цар тахлаас үүдэлтэйгээр ажиллах хүч хангалтгүй болсон тул зоогийн газрын удирдлага ийм шийдвэр гаргасан байна. 

 

Робтуудыг BellaBot гэх бөгөөд 14500 фунт стерлингийн үнэтэй гэнэ. Зоогийн газрын удирдлагуудын өгүүлснээр, роботын үнэ зөөгч бага цалингаар цалинжуулснаас хямд тусаж байгаа аж. Үйлчлүүлэгчид тусгай апликейшний тусламжтайгаар робот муурнуудын үйлчилгээг авч болох юм байна. 

 

Зоогийн газрын төлөөлөгч Дэвид Рамсдений өгүүлснээр, ТикТок-д зориулан BellaBot мууртай зураг авахуулах үйлчлүүлэгчид их ирдэг ч хүүхдүүд энэ робот муур илүү их таалагддаг гэнэ.Зөөгч робот нэг дор дөрвөн ширээнд үйлчлэх чадвартай аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин