БНСУ, Кувейт, Швейцар улсад суух Элчин сайдын томилгоог УИХ дэмжлээ
2022-01-18 10:27

Ийн гишүүд асуулт асууж, нэр дэвшигчдээс хариултаа авлаа. Эхлээд БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяа, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшиг нарыг эргүүлэн татах саналаар санал хураалт явуулж, гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ.

 

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 80.8 хувь

 

Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь

 

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмааг томилох саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь дэмжлээ. Элчин сайд нарын томилгоог зөвшилцөж, дэмжсэн тухай бичгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлнэ. 

 


Элчин сайдын нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Танилцуулгыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хийлээ.

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, түүний оронд Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;

 

 

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;

 

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг шинээр томилохоор санал оруулж байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал: Хилийн чанадад байгаа монголчууд асуудал үүсэхээр Элчин сайдын яамандаа ханддаг. Солонгос дахь Элчин сайдын яаманд ажилладаг хүмүүсээс угтах ажилтан, Элчин сайд хоёр л солонгос хэлтэй. Таныг очихоор зөвлөх гурван зөвлөх чинь солонгос хэлгүй. Нэг хүнээр хөтлүүлээд ажлаа хийдэг баг тэнд ажилладаг. Солонгост зөвхөн англи хэл биш Солонгос хэлтэй хүн хэрэгтэй. Тэгж байж иргэнийхээ асуудлыг шийднэ. Одоо татагдаж байгаа Эрдэнэтуяа сайд солонгос хэлтэй, солонгос соёлыг мэддэг, солонгосчуудтай сайн харилцаатай юм билээ. Шинээр томилогдох сайд та солонгос хэлтэй юу. Тэнд чадваргүй баг бүрэлдэхүүн бий болсон байна. Томилогдож байгаа хүмүүст хэлний асуудал асар их чухал шүү. Гадаадад байгаа хүмүүс айл өрхийн амьдралыг ар нуруундаа үүрч яваа. Тэдэнд туслах нь Элчин сайдын яамны үүрэг.

 

 

Нэр дэвшигч Эрдэнэцогтын Сарантогос: БНСУ-д 40 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Мөн богино хугацаагаар жилдээ 100 мянган иргэн зорчиж байна. Айлын талын цагаачлалын алба, иргэдийн эрх ашгийг хамгаалахад хэл чухал. Би япон, орос, англи хэлний мэдлэгтэй. Солонгос хэлийг зохих түвшинд сурна. Консулын хэлтсийн дарга, дэд дарга, зарим дипломат ажилтнууд солонгос хэлтэй. Бид өдөр тутам харилцаатай ажилладаг.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Таны хэлний түвшин өндөр биш байна. Тэнд танд туслах солонгос хэлтэй хүн байхгүй. Ажил явуулахад чинь түвэгтэй шүү.

 

Б.Батцэцэг сайд та анхаармаар байна. Байх ёстой хүнийг байх ёстой байранд нь байлгамаар байна. нэр дэвшигчийг энэ салбарт ажилласан, дипломат ажилтан гэдгийг хүндэтгэж байна. Гэхдээ энэ хүнийг Япон руу явуулж болдоггүй юм уу. Та нар солонгос хэлтэй хүн олоод Солонгост байгаа Монгол Улсын 42 000 иргэний асуудлыг даатгаж болдоггүй юм уу. Хүн олдохгүй байгаа юм шиг байх юм.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Э.Сарантогос олон жил Азийг хариуцсан. Ганцхан Япон улсаар мэргэшээгүй. Азийн бүх орнуудаа хариуцдаг. Элчин сайд хэлний мэдлэгээс гадна дипломат ур чадвар, удирдах арга барил маш чухал байдаг. Солонгос дахь Элчин сайдын яам бол том. Дипломат ажилтнуудаа удирдлагаар хангахаас гадна суугаа орны хууль хяналт, төрийн байгууллагуудтай өндөр түвшинд харилцаж, ажиллах шаардлага гардаг. Эрдэнэтуяа Элчин сайд бол Солонгосоор дагнаж мэргэшсэн хүн.


Б.Пүрэвдорж: Инфляци өсөх хэрээр тэтгэвэр нэмэх хуулийн төсөл өргөн барина

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуулийн төслийг эгүүлэн татаж буй тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн дундажаар тэтгэвэр тогтоолгох тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй, цаг аргацааж өнгөрөөлөө. Засгийн газар цагаан сарын өмнө тэтгэврийг нэмэх чиглэлийг өгч байна. Засгийн газар санаачилгатай байна, баяр хүргэе. Тэтгэврийг нэмэх шалтгаан болсон хуулийн асуудлыг шийдэхгүйгээр цаг алдлаа. Тиймээс гишүүдийг орон нутагт очиход нь сайн шаардаарай.

 

 

Мөн бид Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн төсөл өргөн барьж байна. Засгийн газар, Монголбанк хариуцлагагүй ажиллаж, инфляци өсөх хэрээр тэтгэврийг нэмэгдүүлэх зарчимтай хууль. Засгийн газар, Монголбанк хэдэн хувийн инфляци үйлдвэрлэнэ дараагийн 01 дүгээр сарын 01-нээс тэр хувиар тэтгэвэр өсөх хуулийн төсөл байгаа юм.

 

Өнгөрсөн онд 14.8 хувийн инфляцитай ажилласан. Энэ хууль батлагдвал энэ оноос тэтгэвэр 14.8 хувиар өсөх хуулийн төсөл. Мөнгөний ханш унаж байгаа нь иргэдийн буруу биш. Тэтгэврийн доод хэмжээг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах боломж нээгдэнэ гэдгийг хэллээ.

 

Үргэлжлүүлэн Журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.


 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Пурэвдорж гишууний санаачилсан 5 жил болгох хууль бол маш хэрэгтэй хууль шуу оорсдоо хууль санаачлаагуй болохоор унагаж бгаа юмаа ард тумний амьдрал маш хэцуу болж бна шуу дээ юмны унэ маш их нэмэгдэж бгаа уед тэтгэвэрийг яаралтай нэмэх хэрэгтэй бна шуу дээ
2022-01-18