ЭМЯ: Омикрон хувилбарын онцлог
2022-01-18 10:59

 

Коронавирус халдварын Омикрон хувилбарын онцлогийн талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.

 

УНТЭ, Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг "Монгол Улсад Омикрон хувилбарын давлагаа явагдаж байна. Омикрон хувилбар халдварлах чадвар маш өндөр. Халдварыг маш хурдан хугацаанд тарааж байна. Эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн явагдаж байгаа.  

 

Омикрон хувилбарын нууц үе богинохон бөгөөд 3-5 хоног байдаг.

 

Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 хувь.

Вакцины 2 тунтай бол өвдөх магадлал 75 хувь

Вакцины III тунтай бол өвдөх магадлал 35  хувь

 

Омикрон хувилбарын шинж тэмдэг 3-5 хоног үргэлжилнэ. 

 

Нийтлэг шинж тэмдэг

 

  • Халуурах 

  • Ханиалгах

  • Ядарч сульдах

  • Амт үнэр алдах 

 

Нийтлэг бус шинж тэмдэг 

 

  • Хоолой өвдөх 

  • Толгой өвдөх 

  • Гүйлгэх

  • Биеэр тууралт гарах

 

Хүнд шинж тэмдэг 

 

  • Амьсгаадах 

  • Цээжээр өвдөх

  • Ухаан санааны байдал алдагдах

  • Биеэр тууралт гарах" гэж мэдээллээ. 



М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
😂😂😂😂дэлхийд байхгүй статистик гаргаж байна.3 тунтай иргэд их өвдөж байна
2022-01-18