КОВИД-19: Шинээр 2135 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2135 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1344 нь Улаанбаатарт, 791 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2016 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8210 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2561 нь хөнгөн бол 47 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ