А.Адьяасүрэн: Тэтгэвэр авагч ахмадууд нэн ядуу байна
2022-01-18 11:43

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн, Ц.Туваан нар тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн төслийг өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ. “Монголбанк, Засгийн газар эдийн засгийг буруу удирдаж, инфляци өсвөл дагаад тэтгэвэр нэмэгдэх зарчимтай хуулийн төсөл өргөн барьж байна. Ямар хэмжээний инфляци бий болно тэр хэрээр дараа оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр тэр хувиар өсөх ёстой. Жишээ нь, 2021 онд нийслэлийн инфляци 14.8 хувиар өссөн. Тэгэхээр 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр 14.8 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.

 

 

Хонины мах 2018 онд 5210 төгрөгийн үнэтэй байсан. 2022 онд 10 150 төгрөг болж, 98 хувиар өссөн байна. Гэтэл тэтгэвэр 270 000 төгрөгөөс 300 000 болж, дөнгөж 10 хувиар өссөн байна. Тиймээс инфляци дагаж тэтгэвэр нэмэгддэг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулахаар саналаа өгсөн”-өө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн “Насаараа зүтгэсэн ахмадуудын тэтгэврийг төр үнэгүйдлээс хамгаалах үүрэгтэй. Монгол Улсад тэтгэврийн насны 423 000 өндөр настан байгаагийн 80 хувь нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмадууд туйлдаж байна. Дэлхийн банкны тооцоогоор өдрийн орлого нь 1.5 ам.доллар хүрэхгүй бол нэн ядуу гэсэн ангилалд ордог юм байна. Манай тэтгэвэр авагчид нэн ядуу ангилалд орж байна. УИХ, Засгийн газар ахмадуудыг анхаарахгүй байгаа учраас бид хуулийн төслийг өргөн барьж байна” гэдгийг хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Сар бүрдээ тогтмол авагч ахмадууд л тун ядруу, харин зээл авагч ахмадууд нилээн чинээлэг. Баттулга жонхуу л чинээлэг ахмадуудыг дэмжин ядрууг нь туйлын гомдоосон юмдаг.
2022-01-18
Зочин:
Тэтгэвэр 100% нэмэхэд хоол хүнс юмны үнэ 200% аас илүү нэмэгддэг. Үүнийг яах вэ??????
2022-01-18
nastan:
bidnii hycheer uls hugjij udii hyrsen getel bid tetgevert garaad l yaduurald shiljsen gunduu yavsaar yhej duuslaa tyrgen tetgeveree nemj ajlaa hiitsgee malnuudaa.bid tevcheer aldlaa.
2022-01-18
ZIO:
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-01-18
Хүрлээ:
Тэтгэрийн хэмжээг 2 дахин нэм, үүнээс хойш 5 жилийн дундажаас авч 90-100% бодож шинээр тогтоо, өөр зам үгүй. Гуйлгачингуудын арми юм уу????
2022-01-18
Энэ хуулийн төсөл маш зөв. Харин тэтгэрийг доод дундаж гэж ялгахгүй жигд хувилж нэмэх нь шударга болно. Дундаж давхаргын тэтгэвэр тогтоолгосон хүмүүс насаараа шударга хөдөлмөрлөж, хамгийн дээд хэмжээгээр даатгалаа тасралтгүйгээр төлж явсан ахмадууд шүү дээ. Зээл авдаггүй нь хохироод л шударгаар төлж явсан нь тэтгэврээ нэмүүлэхгүй инфляцад нэрвэгдээд ядуурч болохгүй шүү дээ. Энэ зарчмыг хууль санаачлагчид болон тэтгэвэр нэмүүлэхийг шаардаж буй үйлдвэрчний эвлэл болон бусад иргэд адилхан нэгэн дуу хоолойгоор төр засаг их хуралд санал болгох нь шударга юм аа. Бас 7 жилээр тэтгэврийг бодсоныг 5 жилээр болгож тэтгэвриын зөрүүг нэмэж олгохыг төр засаг хууль санаачлагчидад шаардаж байнаа.
2022-01-18
Зочин:
Маш зов шуу дээ амьдрал хунд юмны унэ тэнгэрт хадаж бна шуу арай одроор л нэмэгдээд бна тор хяналт тавих естой шуу дээ тэтгэвэр хурдан нэмэх хэрэгтэй ажил хийдэггуй сайд нарыг хурдан явуулах хэрэгтэй еронхий сайдаа хурдан шиг солиод битгий хамааллаа чуулган завсарлахаас омно хурдан солиод аваачээ
2022-01-18
Зочин:
Нэн ядуугий нь одоо л ойлгож байгаа юм уу хаашаа юм? За бас тэтгэвэр авагчдаас ч нэнгийн нэн ядуу хэсэг нийгэмд томоохон хувь хэмжээг эзэлж байгааг хэн, хэзээ ойлгож "гаргаж ирэх" бол? ккк
2022-01-18
Тэтгэвэрт гараад шууд ядууралд ордог тэтгэврийн доод хэмжээ дэндүү бага байна
2022-01-18