Канад Украин руу тусгайгийнхныг илгээжээ
2022-01-18

Канад улс Украинд тусгай ажиллагаа гүйцэтгэх цэргийн алба хаагчдыг илгээсэн талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Global News телевиз дамжуулжээ. Украинд нөхцөл байдал хурцадсан тул Канад ийм шийдвэр гаргасан байна.

 

Ийнхүү тусгайгийнхныг илгээх шийдвэр гаргасан нь "Оросын түрэмгийллийг тогтоон барих" НАТО-*ийн холбоотнуудын зүгээс гаргаж буй "хүчин чармайлтын нэг хэсэг" гэж телевизэд мэдээлэл өгсөн эх сурвалж онцолсон байна. Эх сурвалжийн өгүүлснээр, Украин дахь нөхцөл байдал хурцадвал Канадын дипломатуудыг нүүлгэн шилжүүлэх гэсэн өөр нэг зорилт тусгайгийнхны үүрэгт багтаж байгаа гэнэ.

 

Өнгөрсөн оны намраас эхлэн Орос улс Украины хил орчим олон тооны цэрэг байршуулж байгаа нь Украин руу халдах гэсэн хэрэг гэж Барууны орныхон үзэж байгаа юм. Харин ОХУ аль ч улсад аюул занал учруулахгүй, Украин руу халдах төлөвлөгөөгүй гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Мөн өөрийн нутаг дэвсгэр дээр цэргээ татан байршуулсаны төлөө бусад орнууд санаа зовних ёсгүй хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин