Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн үнэ буурчээ
2022-01-18 12:00

 

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөл хамтран мэдээлэл хийлээ.

 

ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга "Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж БНХАУ-ын талаас аравдугаар сарын 13-наас хилээр  нэвтрэх ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон. Арваннэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын талаас ачаа тээвэрлэлтийг чингэлэгийн горимоор зохион байгуулах саналыг манай талд тавьсан юм. Тэр дагуу хоёр тал өөр өөрсдийн талд бэлтгэл ажлыг хангуулсан. Ингээд чингэлэг тээвэрлэлт эхлээд долоо хонож байна. 

 

Ерөнхий сайдын захирамжаар экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх, боомтуудыг шуурхай зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан. Энэ ажлын хүрээнд дэд ажлын хэсэг байгуулагдаж боомтуудыг удирдлага чиглэлээр хангаж, ажиллаж байна. Тээвэрлэлт зохион байгуулалтын хувьд хилийн "0" цэгээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нараар тээвэрлэлтийг хийж байгаа. Энэ нь Засгийн газраас зохион байгуулж буй ажил. Логистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг монголын жолооч нар хийж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэр хийхэд жолооч нарт нээлттэй.

 

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн үнэ 3-3.5 сая төгрөг болж ханш буурсан" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
Ирж байгаа ачаа бараа алга л байна даг. Ажил хийхээс илүү ярих нь их юмаа.
2022-01-19
авто тээврийнхээн, ажлаа хийгээч. Ажил ажлаас зугтсан, асуудал шийдэхээс айсан, бөөрөнхийлөөд байхаа боль
2022-01-19