ФОТО: Түүдэг дээгүүр морьтой харайх наадам болжээ
2022-01-18

Испанийн Сан-Бартоломе-де-Пинарес тосгонд Luminarias наадам болж, энэ наадамд олон зуун хүн цугларчээ. 

 

Амьтдын ивээгчид тооцогддог гэгээн Антонийн баярын өдрийн өмнө энэ наадмыг зохион байгуулдаг бөгөөд морьтон эрс түүдэг гал дээгүүр харайдаг байна. Өнгөрсөн жил 500 жилийн түүхтэй энэ баярыг цар тахлын хязгаарлалтын улмаас цуцалж байжээ. Харин энэ жил олон зуун хүн баяр үзэх, оролцохоор цугларсан байна. 

 

Түүдэг гал дээгүүр үсрэхийн өмнө морины дэл, сүүлийг сүлжин, усаар сайтар норгодог аж. Гал дээгүүр харайснаар муу муухай бүхэн, өвчин зовлонгоос ангижруулдаг гэж үздэг юм байна.

Нутгийнхан болон гадаадын жуулчдыг ихээр татдаг энэ наадмыг амьтан хамгаалагчдын зүгээс ихээхэн шүүмжилдэг гэнэ. Хүмүүс зугаацахын төлөө морьдыг аюулд оруулдаг гэж буруутгадаг байна. Харин наадмын зохион байгуулагчид түүдэг дээгүүр үсрэхэд морины дэл сүүлийг далдалдаг тул огт түлэгддэггүй гэж мэдэгддэг юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Морьд ингээ тамлаад
2022-01-18