Ц.Сүхбаатар: Тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардаж байна

img

 

МҮЭХ, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

 

Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "МҮЭХ, Монголын ахмадын холбоо хамтран ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Сангийн сайд нар шаардах бичиг хүргүүлнэ. 

 

Үнэ  инфляцийн өсөлттэй холбогдуулан тэтгэврийг жил бүр нэмэгдүүлэх тухай Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хууль, ахмад настны 2017 онд батлагдсан хуулинд тодорхой заагаад өгсөн байдаг. 10-20 жилийн өмнө тэтгэвэр тогтоогдсон хүний тухайн тэтгэвэр тогтоосон цалинг өнөө үеийн цалин хөлстэй уялдуулан индекс тогтоож, жил  бүр тэтгэврийг нэмэгдүүлж байх хуулийн заалттай. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй олон жил явсан. Тиймээс хуримтлагдаад 20 жилийн тэтгэврийн зөрүү яригдаж байна. Хуулинд заасан заалтыг хэрэгжүүлээгүйгээс тэтгэвэр авагчдын амьдралд хүндээр тусаж, ахмадуудын бухимдал дээд цэгтэй хүрсэн. 

 

Анх 1995 онд тэтгэврийн даатгалын тухай хууль батлагдсан. Энэ хуулийг мөрдүүлэхэд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг индексээр өөрчлөн тогтоох, 1970, 1980, 1990-ээд оны цалингаас тэтгэвэр тогтоохдоо сүүлийн үеийн тогтоосон индексээр цалинг нь өсгөж бодох гэсэн хуулийг 26 жилийн өмнө баталж байсан юм. Засгийн газар индексийг зургаан удаа тогтоосон. Хамгийн сүүлд 2014 онд тэтгэврийг өөрчилж, индексжүүлж нэмэгдүүлэх, цалингаас хамааралтайгаар индекс тогтоосон хэмжээг нь баталсан. Энэ индекс 2011 оны үеийн цалинд үндэслэн тогтоосон учир зөрүү арилаагүй.

 

Сүүлийн 15 жилд цалинг нэлээн хэдэн удаа өсгөсөн. Тодруулбал, 2.87 дахин өсгөсөн. Энэ хооронд тэтгэврийг энэ хэмжээнд нэмэгдүүлээгүй. Хамгийн сүүлд 2019 онд тэтгэврийн доод хэмжээг 350.000 төгрөг болгосон. Үүнээс хойш  хоёр жилийн хугацаанд тэтгэврийг нэмээгүй.

 

Ахмадууд тэвчээртэй хүлээж ирсэн. 2022 оны төсвийг хэлэлцэж байх үед нь Ерөнхий сайд, Сангийн сайдад шаардлага хүргүүлж байсан.

 

2022-2023 онд тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардаж байна. Тэтгэврийг цалинтай уялдуулж тогтоож байгаа учраас цалинтай холбож ярих нь зүйд нийцнэ. Өөрөөр хэлбэл, цалингийн доод хэмжээг 500-600 мянган төгрөг болгож шинэчлэн  тогтоохыг шаардаж байгаа" гэж мэдээллээ.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
ard:
daraagiin songuulid hend ch canalaa uguhgyi.harin temtseld urialna
2022-01-18
zochin:
daanch dendej bnaa.20 jil yariad ihenh ni horvoog orhij bna.ter yeiinhen ulsdaa mash ih hudulmurluj taytvariig mash ih tulj bsn.ajlaa hiij chaddagt ni suudlaa tavij uguuchee.ND iinhan gej uursdiin aav eejee bygdiig ni tetgeveriig ajilhiigeegyi malchin hymyysiig hyrtel 1saya tugruguur tetegver togtoolgoj bsn baidag.bid bosohod belen...
2022-01-18