Брент маркийн газрын тосны үнэ өслөө
2022-01-18

Брент маркийн газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаа 87 долларт хүрч нэмэгдсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Лондонгийн ICE биржийн мэдээллээр, нэгдүгээр сарын 18-ны өдөр Брент маркийн баррель газрын тосны өртөг 87,31 ам.долларт хүрсэн нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Харин WTI маркийн газрын тосны үнэ 1,3 хувиар нэмэгдэж, 84,38 ам.долларт хүрчээ. 

 

Энд дуулгахад, ОПЕК+ эвсэл нэгдүгээр сарын дөрөвний өдөр хийсэн уулзалтаараа газрын тос олборлолтыг бууруулах тухай хэлэлцээрийн өнөөгийн үзүүлэлтүүдийг хэвээр хадгалахаар тохиролцсон юм. Харин ирэх сард хоногт 400 мянган баррель олборлохоор болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин