Тэтгэвэр, тэтгэмж нэмэх үү? Сангийн сайд Б.Жавхлангийн хариулт
2022-01-18 13:34

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад өгөөд буй. Тэгвэл тэтгэвэр, тэтгэмж нэмэх төсөв санхүүгийн боломж байгаа эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр “Тэтгэвэр, тэтгэмжийг халамжийн бодлоготой уялдуулах ёстой. Бид сүүлийн хоёр жилд ковидтой холбоотойгоор халамжийн бодлогыг нэлээд тэллээ. Татвар, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр халамжийг нэлээд тэлсэн. Өмнө нь тэтгэврийг жилд 8 хувиар нэмдэг байсан бол ковидын хоёр жил тэтгэмж, хүүхдийн мөнгө, бусад халамжаар 20, 30 хувиар нэмсэн.

 

 

Ковидын дараа халамжаа татаж, хүүхдийн мөнгө зогсвол зөрөөд тэтгэврийг инфляцитай уялдуулж, зохих хэмжээнд нэмэх зайлшгүй шаардлага гарна. Гэхдээ хэзээ гэдгийг, төсвийн бололцоо ямар байхыг судлах ёстой.

 

Тэтгэвэр тэтгэмж нэмэх бол мөнхийн сэдэв, өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцитай уяж нэмэх асуудлыг төсвийн боломжийн түвшинд шийднэ” гэсэн хариултыг өглөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Хүрлээ:
Тэтгэврийн гуйлгачингийн системээ одоо шинэчилэх болсон, сда нууд ах
2022-01-19
ard:
daanch dee iimhen tetegevereer bid yadruu amidarch bna shvv.deed mergejiltei bid ulsad id zaluu nasandaa tsag nargyi 24-33 jil ajillaad odoo ter yeiin hanshaar 35000-r togtooson mungu jil bvr jaahan nemseer 350 000 bolood bgaa ni dendyy gutamshig shvv
2022-01-18
Зочин:
Тэтгэвэр авдаг хүмүүсийн 80 хувь нь 350000 төгрөг авдаг гэж байна. Үүнийг дотор нь 20 жилээс дээш ажиллаад тэтгэвэрт гарсан, ажлаа хагас дутуу хийж байгаад хувь тэнцүүлсэн хэлбэрээр тэтгэвэрт гарсан гэж 2 ялгаж зөрүүг арилгах хэрэгтэй ш дээ. Хэрвээ дотор нь ангилж үзвэл хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчид ихэнх хувийг эзлэж байгаа нь тодорхой. Насаараа ажилласан хүмүүсийг хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчидтай адил түвшинд байлгаж тэтгэвэрийг нь адилхан нэмж яав ч болохгүй гэж бодож байгаа шүү САЙДАА.
2022-01-18
ZIO:
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-01-18