АН-ын бүлэг УИХ-ын дарга Г.Занданшатарыг ҮХЦ-д өгөхөө мэдэгдлээ
2022-01-18 13:42

 

АН-аас нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаар мэдээлэл хийлээ. 

 

АН-ын дарга О.Цогтгэрэл: 

 

-Өнөөдөр энэ удаагийн намрын чуулган өндөрлөх гэж байна. Ардчилсан намын бүлгийн хувьд бодлогын мэтгэлцээн ялгаатай талууд гэдэг нь бүлэг бүхлээрээ хуралдаж үйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулж байж, амжилттай байх ёстой. Энэ чиглэлд АН-ын бүлгийн дарга, дотоод зохион байгуулалтад асуудал гарч намрын чуулганыг эхнээс төгстөл холбогдох албан тушаалтнуудад тавьсаар ирсэн. Өмнө нь Г.Занданшатар даргыг хуулиа биелүүлээч гэж мэдээлэл хийж байсан. Г.Занданшатар даргад яагаад ингэж хандаад байгаа вэ гэхээр

 

 Нэгдүгээрт, хуулиа биелүүлэх ёстой

Хоёрдугаарт, Г.Занданшатар даргыг эрх баригч намаас сонгогдсон УИХ-ын даргын хувьд биш, Ардчиллын үнэт зүйлсийг тээгч, хамгаалагч төрийн түшээ гэж хүндэтгэн үздэг. Ардчилсан намын цөөнхийн үйл ажиллагаанд зохион байгуулалттай оролцож, бодлогын мэтгэлцээн зэрэг олон зүйл сайжрах боломж бололцоог Г.Занданшатар даргын хувьд эс үйлдлээрээ хааж, хойш татаж байгаад харамсаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт шинэ үндсэн хуулийн 30 жилийн ой тохиосон. Ардчилсан шинэ үндсэн хуулийн үзэл санааг олон зүйлээр ярьж болох ч хамгийн гол зүйл нь парламентийн Ардчилал. 

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

 

-Ардчилсан намын тамганы маргааны асуудлыг эхлүүлсэн төрийн албан хаагч нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Харамсалтай нь энэ асуудалд хэрэг үүсгэн шалгаагүй. Энэ удаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс бүртгэлийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өнөөдөр өглөө. Энд, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, хэлтсийн дарга н.Ганзориг, хяналтын байцаагч н.Чиймаа, н.Чинтулга гэсэн дөрвөн хүн бий. Мөн Улсын дээд шүүхийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн. 

 

Ер нь авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан. Тиймээс АТГ зайлшгүй энэ асуудлыг шалгах ёстой. Энэ асуудалд УИХ-ын гишүүд хяналт тавьж  өргөдөл өгсөн. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд  өгч байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Намаа тараасан нь багадаад Монгол төрийг нураах ээлжит аяндаа гарлаа даа.
2022-01-19
Очиж очиж ганибалыг сонгодог ямар хүмүүс байдаг байнаа???
2022-01-19
zochin:
shibshig xoorondoo taaraxgyi xeden end tendees xoogdson yumnuud icheech
2022-01-19
Ардчилсан нам монголыг сүйрүүлсэн . Зайлцгаа. Хятаджуулаад дууслаа
2022-01-18
ZIO:
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-01-18
Жэнкогийн бууны ноход дөрвөдүүд болон хэдэн эрээвэр хураавар юмнууд АН -г баллаж байна дөө
2022-01-18