С.Ганбаатар: Оюутолгой 10 жил Монголын усны бүх хуулийг зөрчсөн
2022-01-18 14:16

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаагдана. 2021 оны намрын ээлжит чуулганыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ингэж дүгнэж байна. Тэрбээр энэ намрын чуулганы хамгийн сайн, оргил шийдвэр нь Оюутолгойн тухай УИХ-ын тогтоол гарсныг хэлж байна. Энэ тухай С.Ганбаатар гишүүн “Монгол Улс баялгаа өгөөд өрөнд ордог байдлыг зогсоох УИХ-ын тогтоол гарсан. Энэ бол бидний 20 жилийн хөдөлмөрөө зориулсан ажил. Монголын ард түмний хүсэж хүлээж байсан зүйл. Оюутолгой дээр баялгаа өгчихөөд ямар ч хяналтгүй байгаа байдлыг таслан зогсоож, ногдол ашгийг яаралтай авч, ажилгүйдэл, ядуурлаа шийдэх тогтоолыг баталж гаргасан нь маш чухал.

 

 

Мөн Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан түр хороо өчигдөр говийн алт шиг усыг Рио Тинто дээрэмдэж, үнэгүй ашиглаж байгааг таслан зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд бид анхаарах ёстой.

 

Оюутолгой 10 жил усны бүх хуулийг зөрчсөн. БОАЖЯ Рио Тинто компанийн салбар охин компани шиг дандаа толгойг нь илж байсан. УУХҮЯ, Сангийн яам, ХЗДХЯ, ГХЯ гэсэн дөрвөн яам Рио Тинто компанийн бууны нохой болсон гэж би үргэлж хэлдэг. Дээр нь БОАЖЯ нэмэгдсэн байна. Усны асуудалд БОАЖЯ-ны удирдлагууд асар муу ажиллаж байгаа, тэдэнд хариуцлага тооцох ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Уурхай ажиллуулах аавын хүүгүй гадныханд уурхайгаа өгчөөд өөрсдөө хусмыг нь хүртдэг арчаагүй тэнэг үндэстэн арчаагүй эрчүүд ичиг ичиг
2022-01-18
ZIO:
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-01-18