Омикрон штаммын мутаци илэрчээ

Шведийн өмнөд хэсэг дэх Уппсала хотод коронавирусийн омикрон штаммын мутацийг илрүүлсэн талаар SVT Nyheter суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Уппсала дахь Академийн лабораторийн эрдэмтэд омикроны дэд хувилбарыг олсон талаар мэдээлсэн байна. Энэ хувилбарыг нэгдүгээр сарын 14-ний өдөр, халдвар авсан гурван хүнээс илрүүлжээ.
Омикрон штаммын мутаци нь ямар эрсдэлтэй, үндсэн штаммтайгаа адил хурдацтай халдварлах эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. ВА.2 гэж нэрлэгдсэн омикроны энэхүү мутацийг Дани, Норвеги, Энэтхэгийн Калькуттад ч илрүүлсэн байна.
Эргэн сануулахад, омикрон штамм 2021 оны 11 дүгээр сард Өмнөд Африкт илэрсэн. Энэ штамм нь өмнөх штаммуудаас илүү халдварлах чадвартай бөгөөд вакцины үр дүнг бууруулж, өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүст ч тусах эрсдэлтэй гэж ДЭМБ мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ