ТББХ: ИТХ-ын зөвлөлийн ажиллах журам батлах тухай төслийн хэлэлцүүлгийг хийв
2022-01-18

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.18) 13 цаг 02 минутад ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

 

Хуралдааны эхэнд “Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” гэсэн гурван журмаас эхний ээлжинд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг батлахыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн болохыг хуралдаан даргалагч Н.Энхболд танилцуулав.

 

 

Ийнхүү “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хийв. Тэрбээр, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

 

Тус Байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан явуулсан болно.

 

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн хүргүүлж байна гэв.

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Танилцуулгыг хуралдаан даргалагч Н.Энхболд хийв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэх саналууд ирсэн. Үүнд, УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс 24 санал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 18, Монгол Улсын Засгийн газраас 26, Байнгын хорооноос 19, мөн УИХ-ын гишүүнээс 2 хууль, 1 тогтоолын төсөл, нийт 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн. Түүнчлэн “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэнэ гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар нар асуулт асууж, тодруулга авахын сацуу хууль тогтоомжийн тухай хуультай холбогдуулан санал хэлж байв. Ингээд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.7 хувийн саналаар батлахыг дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-01-19