Хятад улс газрын тос олборлолтоо нэмэгдүүлжээ

Хятад улс 2021 оны дүнгээр газрын тос олборлолтоо 2,4 хувиар нэмэгдүүлж, 198,98 сая тоннд хүргэжээ. Энэ талаар хятадын Статистикийн улсын газар мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын газрын тосны олборлолт 198,98 сая тоннд хүрсэн нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Тэр дундаа, өнгөрсөн оны 12 дугаар сард олборлолт 1,7 хувиар өсч, 16,47 сая тонн болсон байна.
Харин газрын тос боловсруулалтын хэмжээ 4,3 хувиар өсч, 703,55 сая тоннд хүрсэн бөгөөд 2019 онтой харьцуулахад энэ үзүүлэлт 7,4 хувиар өсчээ.
Байгалийн хийн олборлолт 8,2 хувиар өсөж, 205,3 тэрбум кубметрт хүрсэн нь мөн л дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Харин өнгөрсөн онд Хятад улс сүүлийн 20 жилд анх удаа газрын тосны импортоо бууруулжээ. Оны дүнгээр газрын тосны импорт 5,4 хувиар буурч, 513 сая тоннд хүрсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ