БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
2022-01-18 16:22

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр нөхөн томилно” гэж заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцууллаа.

 


Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.

 

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн намтар: 

 

-1995-1999 онд Улаанбаатарын их сургууль, бакалавр 

-2005-2010 онд Улаанбаатарын их сургууль, магистр

-Монгол Улсын их сургууль, Улс төр судлал, докторантаар тус тус суралцан төгссөн. Түүхч, улс төр судлаач мэргэжилтэй. 

-2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, 

-2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх, 

-2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 

-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 

-2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 

-2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 

-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга, 

-2018 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 

-2020 оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан.

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн ХОМ

 

-450 сая төгрөгийн нэг байр

-50 сая төгрөгийн нэг машин

-100 сая төгрөгийн үнэлгээтэй 400м2 газар эзэмшдэг.

-“Монгол тулгат финанс”, “Монмарт трэйд” компаниудыг 100 хувь эзэмшдэг.

Shuud.mn
Сонин хачин
chin:
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-01-19
b:
ene baliar umnaas oor hun mongold oldohgui baisiin baihdaa
2022-01-18
Намчин:
Намчин хүн юм бна. 2 хувийн компанитай. Хэцүү л юм даа
2022-01-18
зочин:
За нэг ЖДҮ-чин агаарын бохирдлыг шийднэ гэдэгч мэдэхгүй, тэгээд мэргэжлийн бус намчин, цүнхчин байдаг, ёстой нөгөө бухын доодхыг харсан үнэг турж үхнэ гээч л болох байх даа
2022-01-18
Дараа жил бахь байдгаараа байвал ерөнхий сайд ажлаа өгөөд явах хэрэгтэй!
2022-01-18
Оюунт:
БОАЖЯ агаарын бохирдол дээр томоохон бодлого гаргана! түүнээс гардан гүйцэтгэгч биш шүү!!! Дээрээс нь биологийн олон янз байдлын асуудал, цар тахалтай холбоотой болон ер нь цаашид хэрхэх талаар биоаюулгүй байдал-биотероризмийн асуудал үндсэндээ хаягдсаныг анхаарна биз дээ!
2022-01-18