Италийн цагдаагийнхан амны хаалтны өнгөнөөс болж эсэргүүцэл илэрхийлжээ
2022-01-19

Италийн цагдаагийнханд коронавирусээс хамгаалахад зориулан олгосон FFP2 амны хаалтыг цайвар ягаан өнгөтэйгээс нь болж зүүхээс татгалзан, эсэргүүцэл илэрхийлжээ. 

 

Цагдаагийнхан ийм өнгийн амны хаалт зүүх нь утгагүй, хар өнгийн дүрэмт хувцастай зохицохгүй, хууль сахиулагчдын дүр төрхийг эвдэнэ хэмээн дургүйцсэн гэнэ. Улмаар Цагдаагийн үйлдвэрчний эвлэлийнх ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Паолини Италийн цагдаагийн газрын даргад захидал илгээн, "зохистой" амны хаалт илгээхийг хүссэн байна.

 

"Дүрэмт хувцастай зохицдог цагаан, хөх эсвэл хар өнгийн амны хаалт зүүж, цагдаа нар үүргээ гүйцэтгэх боломжтой байх нөхцөл байдлыг нэн даруй хангаж өгөхийг хүсье" хэмээн захидалд өгүүлжээ.

 

Одоогоор ийм цайвар ягаан өнгийн амны хаалт олгох болсон шалтгааныг хэн ч тайлбарлаагүй гэнэ. Харин цагдаагийнхан эсэргүүцэл илэрхийлсний дараа Италийн Дэд бүтцийн сайд Тереза Белланова байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр цагдаагийн дүрэмт хувцасыг өнгөнөөс болж биш харин өмссөн хүний биеэ авьч яваа байдлаас хамаарч хүндэлдэг хэмээн Твиттер хуудсандаа бичжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин