Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 3.6 хувьтай байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 112, III тунд 1802, IV тунд 2347, нийт 4319 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.6 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3025 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.469 (77 хувь), 16-17 насны 27.009 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ