Дэлхийн хамгийн өндөр настай эр таалал төгсжээ
2022-01-19

Дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогддог байсан Испанийн иргэн Сатурнино д ла Фуэнте Гарсия 112 насандаа таалал төгсжээ. Энэ талаар Гиннесийн дээд амжилтын номын сайт мэдээлсэн байна. 

 

"Сатурнино де ла Фуэнте Гарсия таалал төгслөө. Тэрбээр 112 нас 341 хоногтой байсан юм" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Түүнийг 112 нас 211 хоногтой байхад нь 2021 оны есдүгээр сард дээд амжилтын номонд бүртгэсэн байна. Сатурнино долоон хүүхэд, 14 ач, 22 гучтай гэнэ.

 

Сатурнино намхан биетэй байсан тул залуудаа Испанийн иргэний дайны үеэр цэрэгт татагдаагүй байна. Ингээд тэрбээр гутлын бизнес эхлүүлж, цэргүүдэд гутал хийж өгдөг болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин