Омикрон штамм хүүхдүүдэд илүү аюултай гэв
2022-01-19

Коронавирусийн омикрон штамм дельтай штаммтай харьцуулахад хүүхдүүдэд илүү аюултай гэнэ. Энэ талаар Оросын вирус судлаач Евгений Тимаков анхааруулсныг "Дождь" суваг дамжуулжээ.

 

"Омикрон штам дельта штаммтай харьцуулахад хүүхдүүдэд илүү аюултай, тэр дундаа 12-оос дээш насныхан болон гурав хүртэлх насны хүүхдүүдэд аюултай байна. Коронавирусийн өмнөх хувилбарууд хүүхдүүдэд тийм ч хүчтэй нөлөөлж байгаагүй, харин одоо омикрон халдвар хүүхдүүдэд их халдварлаж байна" хэмээн вирус судлаач өгүүлсэн байна.

 

Түүнчлэн 70-аас дээш насныхны хувьд омикрон штаммын халдварын улмаас өвчин хүндрэх, нас барах эрсдэл өмнөх хувилбаруудтай адил байгаа гэдгийг онцолсон байна. Вирус судлаачийн өгүүлснээр вакцин тариулаагүй хүмүүст омикрон илүү аюултай гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин