SpaceX компани Falcon 9 пуужин тээвэрлэгч хөөргөлөө
2022-01-19


Америкийн SpaceX компани Старлинкийн ээлжит бичил хиймэл дагуулуудыг хүргэх Falcon 9 пуужин тээвэрлэгчийг хөөргөжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, пуужин тээвэрлэгчийг Улаанбаатарын цагаар лхагва гаригийн 10:03 цагт хөөргөсөн байна. 

 

Энэ удаад дэлхий орчмын тойрог замд 49 хиймэл дагуулыг хөөргөх бөгөөд энэ пуужин тээвэрлэгч ес дэх удаагаа сансарт хөөрч байгаа нь энэ аж. 

 

Старлинк сүлжээ нь 11 мянган хиймэл дагуулаас бүрдэнэ. Энэ сүлжээг ашиглалтад оруулахад 10 тэрбум доллар зарцуулах юм. Сүлжээ ашиглалтад орсноор компанийн хэрэглэгчид дэлхийн аль ч өнцөг булангаас секундэд 1 гигабитийн хурдтай өргөн зурвасын интернет ашиглах боломжтой болох аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин