Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбарын тархалт 90 хувьд хүрлээ
2022-01-19 12:11

 

ХӨСҮТ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тохиолдлын тооны гол үзүүлэлт нь PCR шинжилгээ юм. Оны өмнө шинжилгээнд эерэг эзлэх хувь 4-5 хувь байсан бол одоо 4 дахин нэмэгджээ. ХӨСҮТ-д хэрэгжүүлж буй хариа арга хэмжээнд өөрчлөлтүүд орсон. Өнгөрсөн оны 11 болон 12 дугаар сард илүү эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ буюу хилийн тандалт судалгаа хийж байсан. Харин одоо дотоодын халдвар ихэссэнтэй холбоотойгоор эрсдэл бүхий хүн амд чиглэсэн тандалтын хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

 

Нийт тохиолдлуудын 80-аас илүү хувь нь гэр бүл, ажлын газраас халдвар авч байна. Мөн сүүлийн тав хоногт үйлчлүүлсэн газрыг тандаж үзэхэд дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байхдаа халдвар авах  эрсдэл их байгаа. Олон нийтийн газраар үйлчүүлэх явцдаа 60 гаруй хувь нь ойрын хавьтал болсон гэсэн судалгаа байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй.

 

... Оны өмнөх шинжилгээгээр нийт батлагдсан тохиолдлуудын 1-3 хувь нь Омикрон хувилбарын тархалт байсан байна. Он гарсаар эхний долоо хоногт 40-50 хувь болж нэмэгдсэн. Мөн хоёр дахь долоо хоногт 60-70 хувь болж нэмэгдсэн байна. Хамгийн  сүүлд нэгдүгээр сарын 17-ны шинжилгээнээс харахад Омикрон хувилбарын тархалт 90 хувьд хүрлээ” гэж мэдээллээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26