Хятадыг Тайвань руу дайрахаас сэргийлэхийн тулд АНУ бүх аргыг хэрэглэнэ
2022-01-19

Хятадыг Тайвань руу дайралт хийхээс сэргийлэхийн тулд АНУ өөрт байгаа бүх аргаа хэрэглэх гэнэ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Foreign Policy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

"Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа зохион байгуулж, Тайванийн цутгаланд статус-квог дангаар өөрчлөх үйлдэл гаргахаас сэргийлэхийн тулд бидний мэдэлд байгаа бүхий л аргыг ашиглах нь бидний зорилт" хэмээн Америкийн Ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, "тогтоон барих болон дипломат аргыг хослуулан", "нэг Хятад бодлого"-ыг дэмжих замаар АНУ зорилтдоо хүрэх гэнэ. Түүнчлэн БНХАУ зэрэг улсын албадлагатай тулгарч буй орнуудыг эдийн засгаар дэмжих зэрэг цогц аргыг АНУ ашиглана гэж Салливан онцолсон байна.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн онд Хятадын цэргийн онгоцууд удаа дараа Тайвань арлын дээгүүр нисэж, улмаар Хятад улс Тайванийг зэвсгийн хүчээр эзлэх гэж байна гэсэн мэдээлэл гарах болсон. АНУ 1979 онд Тайваниас дипломат харилцаагаа тасалж, Бээжинтэй дипломат харилцаа тогтоож байв. Вашингтон "Нэг Хятад" бодлогыг хүлээн зөвшөөрдөг гэж мэдэгддэг ч Тайваньтай харилцсан хэвээр байж, энэ арал руу зэвсэг нийлүүлдэг нь Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин