ДЭМБ: Омикроны дараа дахин өөр штамм гарч болзошгүй
2022-01-19 14:00

Омикрон штаммаар үүсгэгдсэн өвчлөлийн давлагааны дараа коронавирусийн халдварын өөр хувилбарууд гарч болзошгүй гэнэ. Ийм мэдэгдлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хийжээ.

 

Коронавирусийн халдварын шинэ хувилбаруудыг тандах, эдгээр штаммуудтай холбоотой нөхцөл байдлыг үнэлэхийн чухлыг ДЭМБ-ын тэргүүн онцолсон байна. ДЭМБ-ын тэргүүний үзэж байгаагаар, коронавирусийн цар тахал дуусах болоогүй, омикрон штаммын дараа дахин өөр штаммууд дэлхий даяар тархах боломжтой гэнэ.

 

Түүнчлэн омикрон штаммаар үүсгэгдсэн өвчин хөнгөн байгаа гэх ойлголт нь ташаарсан хэрэг гэдгийг Гебрейесус онцолсон байна. Омикрон штаммын улмаас өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэл байгаа гэдгийг ДЭМБ-ын тэргүүн анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Вакциндсан учир дуусахгүйдээ
2022-01-23
Зочин:
Сонгууль хийж арай л хувиа бодсон улс төрчид хүрэлсүх олон хүн үхүүлж жаргаж яваа гэж дээ хүрэосүхээ
2022-01-21
Зочин:
Өвчнөөс айх хэрэгтэйэээ Хэрэгтэйээ Өвчин ихэсвэл хөл хорио хийх хэрэгтэйээ
2022-01-21
Ene nuhur emiin kompaniudiin lobby nd orchihson yum bish vv
2022-01-19
Ene gej yostoi muu amalsan nuhur bh yum
2022-01-19