Казахстанд ХБИ-дийг квотоор парламентын бүрэлдэхүүнд багтаана
2022-01-19

Парламентын сонгуулийн дараа гишүүдийн мандатыг хуваарилах үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг квотод багтаах талаар тусгасан сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Казахстаны парламентын доод танхим  дэмжжээ.

 

"Хуулийн төсөлд эмэгтэйчүүд, 29 нас хүрээгүй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гишүүдийн квотод багтаах тухай тусгасан. Энэхүү нэмэлт нь эмэгтэйчүүд, залуус болон онцгой хэрэгцээт хүмүүсийн төлөөллийг улс орны хууль тогтоох байгууллагад багтаах явдлыг өргөжүүлэхэд чухал алхам болж байна. Ингэснээр хууль тогтоомжуудын чанарт ч нөлөөлнө" гэж Казахстаны Хуульзүйн сайд Канат Мусин мэдэгджээ.

 

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцгой хэрэгцээт хүмүүсийг хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэдгийг онцолсон талаар Хуульзүйн сайд мэдэгдсэн байна. Тиймээс хуулийн төслийг Ерөнхийлөгч үүрэг өгсөний дагуу боловсруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин