Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам барих олон улсын тендер зарлана
2022-01-19 14:28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төмөр замын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тогтоол баталлаа.  

 

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020-2024 онд хэрэгжүүлэхээр заасан ажил болон Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Монгол Улсын баруун босоо чиглэлийн төмөр зам, Зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр Монголын төмөр зам төрийн өмчит компанид олголоо.

 

Баруун босоо чиглэлийн төмөр зам Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км зам

Зүүн босоо чиглэлийн төмөр зам нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 км зам баригдана.

 

Тус төмөр замуудыг гадны болон дотоодын хөрөнгө оруулалт, төмөр замын дагуу уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран бүтээн байгуулах аж. Төсөл хэрэгжсэний дараа Монгол Улсад 4700 км урт төмөр замын сүлжээ бий болно гэдгийг ЗТХ-ийн сайд Н.Халтар танилцууллаа.

 

Харин Тавантолгой чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг 2022 оны эхний хагаст багтаан явуулахыг салбарын сайд хэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозамыг барихаар олон улсад нээлттэй тендер зарлах шийдвэр гаргалаа. Өмнө нь энэ төсөлд тендер зарлагдаж, 2015 онд гүйцэтгэгч шалгарсан ч ажил хангалтгүй байснаас концессын гэрээ цуцлагдсан байна. Тиймээс 2022 оны 02 дугаар сарын 15-нд багтааж, олон улсад тендер зарлах үүргийг Ерөнхий сайд өгчээ.  

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
хэвтээ чиглэлд хамтад нь зарлаад жонхуураад сууж байвал алсдаа бүтэх байх даа
2022-01-20
Чадвал олз. Гэвч дарханы зам 4 жил болж байна, замын цагдаагийн шинэ зам одоо хүртэл дусаагүй л байна. Цэвэр популизм. Худалч Монголчуудад одоо хэн мөнгө өгөх бол?
2022-01-20
МАШ ЗӨВ. НАРНЫ ЗАМ, ЯПОНУУД БАРЬСАН ГҮҮРЭНДЭЭ 100 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГСӨН
2022-01-20
2015 онд ямар шалтгаанаар гэрээ цуцлагдахад хүрснийг, ямар эрх мэдэлтнүүд яаж саад болсныг тодруулан шалгах хэрэгтэйдээ. Эс тэгвэл одоогийн тендэр ч бүтэхгүй дээ
2022-01-19
иргэн:
Ха ха энэ нэг ёстой явдаггүй нөхөр байна аа.
2022-01-19
Японуудаар бариулаарай, хэзээ ч, хэзээ ч Хятадуудаар бариулж болохгүй шүү. Сайн бод....
2022-01-19
Чадвал олз. Гэвч дарханы зам 4 жил болж байна, замын цагдаагийн шинэ зам одоо хүртэл дусаагүй л байна. Цэвэр популизм. Худалч Монголчуудад одоо хэн мөнгө өгөх бол?
МАШ ЗӨВ. НАРНЫ ЗАМ, ЯПОНУУД БАРЬСАН ГҮҮРЭНДЭЭ 100 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГСӨН
ыбсыбс:
Хөөт бичигт чиглэлийн концесс заралчихаад буцаад цуцалсан ш дэээ
2022-01-19
Орос улс монголын хил хүртэл олон улсын М12 стандартын зам тавихаар болсон. Транзит Монголд харин холион бантан!
2022-01-19
халтараа аж ахуйн нярав хий.
2022-01-19
Дархны замаа дуусаагүй хичнээн жилийн нүүр үзэж байж
2022-01-19
Haltaraa gej:
Oyun Erdenee Altanbulag Zamiin Uud chigleld hurdni zam tavih baisan ym bol Darhni zamtai 3 jil norsoldoh hereg baisan ym uu
2022-01-19