Нийслэл нэг ч тендер зарлаагүй байна
2022-01-19

2022 онд улсын төсвийн 3.1 их наяд төгрөгөөр 717 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүний 342 төслийг аймаг, нийслэлийн Засаг дарга руу шилжүүлсэн учраас орон нутгийн удирдлагууд тендер зарлах ёстой.

 

 

Гэтэл төсөл хөтөлбөрийн тендерийн ажил хангалтгүй байна. Тиймээс Засгийн газраас төсвийн захирагч нарт 03 дугаар сарын 01 гэхэд бүх тендерийг зарлах үүргийг өглөө.

 

Одоогоор 7 аймагт 13 тендер зарлагдаад байна. Харин нийслэл нэг ч тендер зарлаагүй байна. Тендер удаашралтай байгаа нь орон нутгийн удирдлагуудын зохион байгуулалттай холбоотойг Сангийн сайд Б.Жавхлан хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин