Японд ковидын эсрэг хязгаарлалтын арга хэмжээг чангатгана
2022-01-19

Японы эрх баригчид коронавирусийн халдварын тохиолдол өссөөр байгаа 13 бүс нутагт халдвар хамгааллын хязгаарлалтын дэглэмийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Kyodo мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 19-ний өдөр коронавирустэй тэмцэх засгийн газрын штабын хурлын үеэр хязгаарлалтыг чангатгах талаарх шийдвэрийг гаргах юм байна. Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл мөрдүүлэхээр төлөвлөжээ. 

 

Сүүлийн үед Япон даяар халдварын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 30 мянга гаруй тохиолдол илэрч байгаа гэнэ. Өнгөрсөн хоногт Японд халдварын тохиолдол 32 мянгаар нэмэгдэж, халдварын нийт тохиолдол 1,9 саяд хүрчээ. Харин цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын улмаас 18443 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин