Хардалтын улмаас эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөжээ
2022-01-19 17:10

 

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 05 цаг орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд “зодуулсан хүн амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай шалгахад тус хороонд оршин суух 44 настай Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас эхнэр 45 настай Н-ийг зодож, амь насыг нь хөнөөжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Shuud.mn
Сонин хачин