Их Британид вакцины гэрчилгээ болон амны хаалт зүүх журмыг цуцлав
2022-01-20

Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор өнгөрсөн сард Британид олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх журам гаргаж байлаа. Харин энэ журам цуцлагдахаар болжээ. 

 

Тодруулбал, Их Британид олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх, вакцины гэрчилгээ үйлчлэх, түүнчлэн гэрээс ажиллах зөвлөмжийг хүчингүй болгосон байна. Энэ талаар нэгдүгээр сарын 19-ний өдөр тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Британид коронавирусийн омикрон хувилбар давамгайлж байгаа талаарх мэдээлэл гарч байсан. Энэ улсад дельта вирусийн тархалтын үетэй харьцуулахад омикрон штаммын дэгдэлтийн дараа вирусийн халдвар дахин авах тохиолдол 16 дахин нэмэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш Их Британид коронавирусийн халдварын 15 сая гаруй тохиолдол бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин