Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 3.8 хувьтай байна
2022-01-20

 

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд I тунд 57, II тунд 92, III тунд 1953, IV тунд 2290, нийт 4392 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.8 хувь байна.

 

Зорилтот бүлгийн буюу 3026 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.473 (77 хувь), 16-17 насны 27.011 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин