БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өвөлжилттэй холбоотой үүрэг, чиглэл өглөө
2022-01-20

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Таван толгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар олон нийтийн дунд үүсээд байгаа асуудлаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар нараас тодруулга авч, үйлдвэрлэлийн процесстой танилцсан байна. Мөн энэ үеэр сайжруулсан түлшний хэд хэдэн дамжлагаас чийглэгийн хэмжилт хийсэн байна. 

 

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох байгууллагуудад дараах үүрэг, чиглэлийг өгчээ.

 

 

-Шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судлах, галлагааны үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгах

 

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн байгуулах, ажлын хэсгийг Дэд сайд Г.Түвдэндорж ахлан, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах,

 

-Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах,

 

-631 мянган автомашин хөдөлгөөн оролцож байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл судалгааг бэлтгэн, танилцуулах,

 

-Нам даралтын зуухны яндангуудад тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхийг даалгалаа. 

 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-25