Бээжин-2022 олимпын үеэр агаар дахь коронавирус илрүүлэх систем ашиглана
2022-01-20

Тун удахгүй Хятадын нийслэлд Өвлийн олимп эхэлнэ. Энэ олимп дээр хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан дээд зэргээр зохион байгуулахаар хичээж байгаагаа Хятадын тал удаа дараа мэдэгдэж байлаа. Тэр дундаа, цар тахлын нөхцөлд зохион байгуулагдаж байгаа тул вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд дэвшилтэт технологи ч ашиглахаар болжээ. 

 

Тодруулбал, агаар дахь COVID-19 илрүүлэх системийг Бээжингийн Өвлийн олимпын үеэр ашиглана гэж Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. Энэхүү технологийг Цинхуа Их сургууль, Бээжингийн их сургууль, Хятадын анагаах ухааны академи хамтран бүтээжээ.

 

Энэ технологийг 2021 оны дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд туршсан байна. Вирус илрүүлэх систем нь хангалттай хэмжээний агаар цуглуулахад хагас цаг шаардлагатай аж. Ингээд 45 минутын туршид цуглуулсан агаарын дээжээ шинжлэн, үр дүнг гаргадаг юм байна. 

 

Эерэг хариу гарвал агаарт вирус тархсан байж болзошгүй гэж үзэн нэн даруй халдваргүйжүүлэх гэнэ.  Орчныг халдваргүйжүүлсний дараа тестийн хариу урьдын адил байвал энэ орчинд байсан хүмүүсийг олж тогтоон, коронавирусийн шинжилгээ авах юм байна. 

Shuud.mn
Сонин хачин