ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр улсаас хоёр тэрбум төгрөг завшсан уу
2022-01-20 09:37

АТГ-аас ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нарын албан тушаалтнуудыг шалгаж байна. Тэднийг улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж буй аж.

 

 

Асуудлыг тодруулбал, ОСНААУГ-ын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын  усны төлбөрт илүү бичилт хийж, төрөөс багагүй хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй байна. Бүр тодруулбал төрийн хоёр тэрбум төгрөг Ч.Мэндбаяр нарын халаас руу орсон байж магадгүй аж.

 

ОСНААУГ-ын санхүү, эдийн засаг хариуцдаг албан тушаалтнууд хэрэглэгчдэд үйлчлэх салбар төвүүдийн нягтлан бодогч нарт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны төлбөрийн нэхэмжлэх дээр илүү бичилт хийх заавар, чиглэлийг эхлээд утсаар өгчээ. Дараа нь нягтлан бодогчийг биеэр дуудаж, энэ үүргээ дахин өгсөн байна. Төрөөс мөнгө завших боломжийг ашиглахаар улайрсан нь энэ.

 

Цар тахлын үед айл өрх, албан байгууллагыг дэмжих зорилгоор тог цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан, уур, хогны төлбөрийг төрөөс төлсөн. Бүр тодруулбал Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын айл өрх, албан байгууллага бүрийн өмнөөс тог цахилгаан, ус, дулааны төлбөрийг нь улсад шилжүүлсэн. Харин энэ мөнгөнөөс ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нар айл өрх, аж ахуйн нэгжийн усны төлбөрт илүү бичилт хийх замаар завшсан байж болзошгүй байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ингэхэд ус халаасны төлбөр гэж юу аваад байнаа
2022-04-27
Yag unen
2022-01-21
энэ нөхөр өмнө ажиллаж байсан БГД-н ХНХХ-т дарга байхдаа ч улсаас их мөнгө янз бүрийн замаар завшсан магадлалтай. ОСНААГ-д өөрийн ойрон хүрээлэгч нарыг дагуулж очиж ашигтай хэрэгтэй албан тушаалд байршуулсан сураг гарч л байсан.
2022-01-21
Эрчим хүчийг бас шалгаарай өмнөх сарын үлдэгдэл гээд мөнгө нэмж аваад байна Яах нь уу гээд тэнийгээд мөнгөө төлөхөөр үлд -380 төг гэж гараад дараа сардаа өмнөх сарын үлдэгдэл 9870 төгрөг гэж нэмэгдээд байгаа юм даа
2022-01-20
жак:
улсаас төлж байгаа үед халаалтын тоолуурын заалтаар бидэнд нэхэмжлэх өгөхгүй тодорхойгүй байсаар сая оны эцэст 2021 оны зөрөө 484к гарах нь шүү гэж утсаар мэдэгдээд энэ сард нэхэмжлэх явуулсан байна.ОСНААГ-д хандаж шалгуулья гэж байсан чинь бүгд хуйвалдсан байх нь.хаана хандаж шалгуулах вэ?
2022-01-20
zochin:
turiin sand orj bgaa mungiig yaj huvidaa zavshih ve dee iim bolomj bdagguig turd 1 honog ajillasan hun l bval gadarlana. hun gutgehee bolivol yasiin bee
2022-01-20
Зочин:
Хамгийн их идэх боломжтой мест шүү дэ
2022-01-20
z:
buud
2022-01-20
Nam bus irgen:
Zugeer l duujilchiheech. Niigem tseversheed busad ni surgamj avaad hulgailsan zoosoo sain duraaraa tushaah gej kartin baraand oochirloj baisan shig yum boltsgoono.
2022-01-20
Zochin:
2021 оны зөрүү төлбөрийг ус халаасны төлбөр гээд 30,520 төгргийг 2022.01.15 дотор төл гээд авсан шдээ
2022-01-20
SS:
Lalruud hohi n! buh ailiin tulbur deer 50-200k nemegduulj nehemjilsen bgaa yum
2022-01-20
Mongolchuud bugd hulgaich nar boljee
2022-01-20
barigdaj baigaana Mendbayr bolhoos bish Osnaaug gej hulgaichaar duursen gazarshdee.
2022-01-20
Yag unen
Зочин:
Арай үгүй байлгүй дээ.
2022-01-20
Zochin:
Bi 12 card I lui ashiglasan usnii tolbor 23000 tugrug say 1 sard tulsun. Bairnii tulbur deer garch bna lee
2022-01-20