Назарбаевыг насан туршийн албан тушаалаас нь буулгана
2022-01-20 10:09

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үүрэгт ажлаа өгсний дараа  Казахстаны Ардын ассамблей болон Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг насан туршдаа хашихаар болсон. Харин тэрбээр одоо ийм албан тушаалгүй үлдэхээр болж байна. 

 

"Sputnik.kz" агентлагийн мэдээлснээр,  Нурсултан Назарбаев Казахстаны Ардын ассамблей болон Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг насан туршдаа хаших эрхийг хасах хуулийн нэмэлт өөрчлөлтийг Казахстаны парламентын доод танхимын гишүүд дэмжсэн байна. Ийм нэмэлт өөрчлөлтийг "Казахстаны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", "Казахстаны сонгуулийн тухай", "Казахстаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлд тусгасан байна. 

 

"Анхны Ерөнхийлөгч Казахстаны Ардын ассамблей болон Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг насан туршдаа хаших эрхийг цуцлах шаардлагатай байсан. Энэ талаар тэрбээр өөрөө ч мэдэгдсэн" хэмээн доод танхимын гишүүн Канат Нуров Фейсбүүк хуудсандаа бичжээ. Одоо энэ хуулийн төслийг сенат хэлэлцэх юм байна. 

 

Доод танхимын онцолсноор, Казахстаны Ардын ассамблей болон Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг тус улсын үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгч тэргүүлнэ гэсэн өмнө нь гарсан шийдвэртэй холбоотой гэнэ. 

 

Назарбаевын мэдэгдэл 

Казахстанд энэ сарын эхээр эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал гаарч, улс орон үймэж байх үеэр тус улсын анхны Ерөнхийлөгч, Казахстаны елбасы Нурсултан Назарбаев олны өмнө гаралгүй ихээхэн удсан юм. Түүнийг үймээн эхэлсэн даруйд охидын хамт эх орноо орхисон, Орос руу эмчилгээнд явсан, одоо Арабын Нэгдсэн Эмират улсад байгаа гэх зэрэг төрөл бүрийн мэдээлэл гарсан ч аль нь ч батлагдаагүй. Саяхныг хүртэл гагцхүү хэвлэлийн албаараа дамжуулан харилцаж байсан Назарбаев үймээн болсноос хойш анх удаа өнгөрсөн мягмар гаригт ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн юм.

 

Тэрбээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ эмх замбараагүй байдлыг зохион байгуулалттай хийсэн хэрэг гээд "Казахстан руу дайрсан явдлын зорилго нь улс орны бүрэн бүтэн байдал, төрт улсын зарчмыг алдагдуулах явдал" хэмээн онцолсон.

 

Мөн эмх замбараагүй байдал гарсны дараа олны өмнө огт гараагүй, мэдэгдэл хийгээгүй тул Назарбаевыг эх орноосоо явсан, байр сууриа илэрхийлэхгүй байна гэх шүүмжлэл гарч байсны хариуг энэ мэдэгдлээрээ өгсөн юм. 

 

"Надад хандсан олон асуулт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд хариу болгон мэдэгдэхэд би 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ Касым-Жомарт Токаевт шилжүүлсэн, тэр үеэс хойш тэтгэврийн хүн болсон. Одоо гавьяаныхаа амралтыг эдлээд Казахстаны нийслэлд байна, хаашаа ч яваагүй" хэмээн Нурсултан Назарбаев мэдэгдсэн юм.

 

Түүнчлэн Касым-Жомарт Токаев бүрэн эрх мэдлийг гартаа авсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болсон тэрбээр тун удахгүй Нур-Отан намын даргаар сонгогдоно гэж Назарбаев мэдэгдэж байв. 

Албан тушаалаа алдсан Назарбаевын гэр бүлийн гишүүд одоо хаана байгаа вэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
муу өмхий хасаг новш
2022-01-20