Оросын 2000 ачааны машин Хятадын хил дээр дугаарлаж байна

img

Хятад улс коронавирусийн халдварын улмаас хилээ хааж, улмаар олон улсын ачаа тээвэрлэлт саатаад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. 

 

БНХАУ Монголтой хиллэдэг Эрээний боомт төдийгүй Орос, Монголтой хиллэдэг Манжуурын хилээ ч хаасан юм. Улмаар Забайкальск-Манжуурын хил дээр Оросын 2000 гаруй ачааны машин дугаарлан зогсож байгаа гэнэ. Эдгээр машинууд хил нэвтрэхээ хүлээн ийнхүү олноороо дугаарлаж байгаа талаар Известия сонин мэдээлжээ. 

 

ОХУ-ын Тээврийн яамны мэдээлснээр, хил дээр 600 орчим машин дугаарлаж байгаа бол үлдсэн нь цахим дугаарлалтад бүртгэгдсэн, дугаараа хүлээж байгаа гэнэ. Хилийн боомтоор эдгээр машинуудыг гаргахад сар гаруйн хугацаа шаардагдана гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж. 

 

Хятадын нутаг дэвсгэр дээр Оросын тээвэрлэгчид ачиж чадахгүй байгаа асар их хэмжээний бараа бүтээгдэхүүн хуримтлагдсан гэнэ. Энэ асуудлыг шийдэхээр талууд хэлэлцэж байгаа ч хуримтлагдсан ачаа барааг Оросын тал руу нэвтрүүлэхэд багагүй хугацаа шаардагдана гэж талууд мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ