Times: АНУ шумбагч онгоц илгээсэн нь Хятад, Хойд Солонгост өгсөн дохио
2022-01-20 10:53

АНУ Номхон далай дахь Гуам баазад цөмийн зэвсэгтэй шумбагч онгоц байршуулсаныг Хятад, Хойд Солонгост өгч буй дохио гэж бүс нутгийнхан үзэж байна гэж The Times сонин мэдээлжээ. 

 

АНУ цөмийн зэвсэгтэй шумбагч онгоц байршуулснаараа баллистик пуужин хууль бусаар хөөргөж, нөхцөл байдал тогтворгүйжүүлэхээ зогсоохыг Хойд Солонгост уриалж байгаа хэрэг хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Times сонины мэдээлснээр, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний, Trident II баллистик пуужингаар зэвсэглэсэн USS Nevada атомын шумбагч онгоц өнгөрсөн амралтын өдрүүдэд Гуам арал дахь Америкийн тэнгисийн цэргийн бааз дээр ирсэн байна. Энэ нь 2016 оноос хойш Гуам дээр баллистик пуужинтай шумбагч онгоц ирж байгаа анхны тохиолдол юм.

 

"Гуам руу шумбагч онгоц илгээсэн нь АНУ Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахыг илтгэж байна" хэмээн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, Хойд Солонгос 2022 он гарсаар хэдэнтээ баллистик пуужин хөөргөсөн юм. Ийнхүү удаа дараа пуужин хөөргөж байгаа нь Хойд Солонгосын хөршүүд болон АНУ-ыг хэлэлцээрийн ширээний ард суулгах, буулт хийлгэхийн тулд дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого хэмээн шинжээчид үзэж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mmmm:
Uursduu Ukrainiig huurguj sanhuujuleh gsn nereer urund oruulj ulsd ni ezen suuh gsn chutguriin bodlogoo zogsoo
2022-03-02