Украин АНУ-аас 600 сая долларын цэргийн тусламж авчээ
2022-01-20

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд сэтгүүлчдийн өмнө мэдэгдэл хийх үеэрээ Украин АНУ-аас 600 сая долларын цэргийн тусламж авсан гэдгийг онцолжээ. 

 

"Бид Украинд 600 сая гаруй долларын үнэ бүхий батлан хамгаалахын шинэ тоног төхөөрөмж илгээсэн" хээмэн Байден хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 

 

Өмнө нь Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдэл хийхдээ АНУ-аас Украинд цэргийн тусламж үзүүлж байгаа нь Орост өгч буй "дохио" хэмээж байв. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн асуудал эрхэлсэн орлогч Жорж Кентийн мэдэгдсэнээр, Украин улс АНУ-аас хамгийнх их тусламж авдаг дэлхийн таван орны нэгд тооцогддог гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин