Японы эрдэмтэд: Тамхи татдаг хүмүүст ковид хүндрэх эрсдэл хоёр дахин их
2022-01-20

Коронавирусийн халдвар аваад өвчин хүндрэх тохиолдол тамхи татдаг хүмүүсийн дунд илүү их байгаа гэж Японы эрдэмтэд мэдэгджээ. Тэдний судалгаагаар, тамхи татдаг хүмүүс уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулах тохиолдол их байгаа нь тогтоогдсон байна. 

 

NHK агентлагийн мэдээлснээр, Японы Олон улсын эрүүл мэндийн үндэсний судалгааны төвийн ажилтнууд 2021 оны хоёрдугаар сараас өмнө коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтсэн 18 мянган хүний мэдээллийг судалсан байна. Өвчтөнүүдийн нас 20-80 байсан гэнэ.

 

Энэ судалгаанаас харахад, тамхи хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь дахин батлагдсан бөгөөд зүрх, уушги гэмтэж, дархлаа буурдаг байна. Тиймээс архаг хууч өвчинтэй, тамхи татдаг хүмүүс  коронавирусийн халдвар авах нь бусдаас хэд дахин их байдаг, мөн өвчин нь хүндрэх эрсдэл өндөр байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин