Э.Ариунболдыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
2022-01-20

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, урлаг судлаач, докторант, дэд профессор Эрдэнэхуягийн Ариунболдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

 

 

Э.Ариунболд нь Монголын Эзэнт гүрний Их хаадын захидал, зарлиг болон зоос, зоосон тэмдэгтүүд, Их бага хаадын овгийн тамга зэргийг эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан уран бүтээл туурвиж, Монгол Улсад анхдагч виртуал үзэсгэлэнг зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Япон, ОХУ, АНУ, БНСУ-ын Дизайны их сургууль, ЮНЕСКО-ийн Олон улсын каллиграфигчдын хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож, түүх эх хэл, соёлын өвөө гадаадад сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн.

 

Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа үндэсний бичиг үсэг, өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, эх орноо дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулж, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-22