С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бууруулах, зогсоох асуудалтай АН тэмцэх болно
2022-01-20

 

Ардчилсан намаас хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийлээ.

 

АН-ын дарга С.Эрдэнэ "Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Монгол Улс ирээдүй хойч үедээ оруулж буй хөрөнгө оруулалт. Манай улсад гайгүй хэрэгжиж буй төслийн нэг бол хүүхдийн мөнгө. Харамсалтай нь эрх баригчид хүүхдийн мөнгийг болиулах, хүндрүүлэх зэрэг асуудлууд яригдаж байгаа. Хамгийн сүүлд тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг хүүхдийн мөнгөтэй холбож ярьж байгааг АН эсэргүүцэж байгаа. Монголын хойч ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалтыг ямар нэгэн хэлбэрээр бууруулах, зогсоох асуудалтай АН тэмцэх болно. Хүүхдийн мөнгийг улстөржүүлж байгааг тодорхой тоо баримттай гаргаж та бүхэнд хүргүүлнэ" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
anasakasan:
Хүүхдийн мөнгө яахав. НД-ын сангаас завшсан мөнгөө төлөөч С.Эрдэнэ гуай.
2022-01-21
Заа чи дут иуу хүүүүүр
2022-01-20