Ангела Меркель НҮБ-д ажиллахаас татгалзжээ
2022-01-20

Германы канцлер асан Ангела Меркелийг НҮБ-д ажиллах саналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш тавьсан ч Меркель татгалзжээ. 

 

Меркель Гутерриш руу утасдан, итгэл хүлээлгэсэнд талархсанаа илэрхийлээд, НҮБ-д ажиллахаас татгалзаж байгаагаа дуулгасан байна.

 

Тэрбээр 12 дугаар сарын наймны өдөр бүрэн эрхээ шилжүүлэн өгснөөс хойш олны өмнө огт гарахгүй, нам гүмхэн амьдарч байгаа юм. Германыг 16 жил удирдсан, тус улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэй тэтгэвэрт гарахынхаа өмнө "дахин улс төрд орохгүй" хэмээн мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин