Г.Отгонбаатар, Х.Идэр нарыг шүүгчийн ажлаас чөлөөлж, З.Болдбаатарын цалинг хаслаа
2022-01-20

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Отгонбаатар нарт холбогдох асуудлыг хянан хэлэлцэх Шүүхийн сахилгын хорооны хурал өнөөдөр болж, шийдвэрээ гаргалаа.

 

 

Сахилгын хорооноос Э.Отгонбаатар, Х.Идэр нарыг шүүгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө. Харин шүүгч З.Болдбаатарын цалинг 6 сарын турш 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оноосон байна. 

 

Тэднийг өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт архидан согтуурч, цахилгаан шатанд зүй бус үйлдэл гарган ёс зүйн алдаа гаргасан учраас Шүүхийн сахилгын хорооны хурлаар хэлэлцэж, шийтгэл оноолоо.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Сайн байна шүү.Баяр хүргэe.Ийм хог шаарнуудыг хурдан зайлуулж байх хэрэгтэй.
2022-01-20