Байден: ОХУ Украин руу халдвал урьд хожид байгаагүй хориг арга хэмжээ авна

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден төрийн тэргүүний албан тушаалд ажилласныхаа нэг жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна. Тэрбээр энэ үеэр олон сэдвээр ярьсны дотор Украин, Оросын харилцааны сэдвийг ч хөнджээ. 

 

Өнгөрсөн жилийн намраас эхлэн барууны хэвлэлүүдээр ОХУ Украины хилийн орчимд цэргээ татан төвлөрүүлэх болсон нь Украин руу довтлохоор төлөвлөж байгаагийн илрэл гэсэн мэдээлэл гарч, барууны орнууд үүнд санаа зовниж байгаагаа илэрхийлэн олон талт яриа хэлэлцээр хийж байлаа. АНУ болон ОХУ-ын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр ч энэ сэдэв хөндөгдөж байлаа. 

 

Жо Байден хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ Украиныг тойрсон нөхцөл байдал хурцадсан тохиолдолд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "урьд хожид хэзээ ч хараагүй" хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. Мөн Оросын эрх баригчид цаашдын үйлдлээ эцэслэн шийдээгүй, Путиний өмнө дипломат ёс эсвэл сөргөлдөөн гэсэн сонголт үлдсэн хэмээн Байден онцолсон байна. 

 

Украин руу Орос халдаж болзошгүй аюул занал байгаа талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Тэр хөдөлж эхлэх байх гэж би бодож байна. Тэр ямар нэг зүйл хийх ёстой" хэмээн Байден мэдэгджээ.

 

Үүний зэрэгцээ Баруунтай дайн дэгдээхийг Путин хүсэхгүй гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин Украин руу халдвал Оросын хувьд сүйрэл болно гэж Байден мэдэгдсэн байна. 

 

"Тэд дайрвал төлөөсөө төлнө. Тэдний банкууд доллартай харьцах боломжгүй болно" хэмээн Байден өгүүлээд эдийн засгийн хориг арга хэмжээг ихээр авч хэрэгжүүлнэ гэж онцолжээ. 

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Оросын цэргүүд Украины хил орчим олноор байрлаж байгаа талаарх мэдээлэл гарах болсон. Харин үүнийг Оросын тал "цэргийн сургуулилалт" хэмээн нэрлээд "өөрийн нутаг дэвсгэр дээр цэргээ шилжүүлэх бүрэн эрхтэй" гэж удаа дараа мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
АНУ нь Оростой хиллэдэг Украин улсад цэргээ байрлуулах гэж үхэн хатан зүтгэж байна. Цаад санаа нь хүн төрөлхтөнийг Гитлерийн фашизмаас аварсан агуу их Оросыг дарж авах. Ер нь дэлхийн хаа ч хамаагүй цэргийн ангиудаа байрлуулдаг АНУ хаан юм уу заан юм уу. Манай Монголын мөнхийн хөрш агуу их Орос, агуу их Хятад улс хүчирхэгжих тусам дэлхийг жанжлах бодолтой АНУ өмдөндөө шээсээ савируулж байна. Монголчууд минь үүнийг ухаарагтун. Эс ухаарваас Монгол улс сөнөнө (АНУ нь ардчилал гэж юмаар сүүлийн 30 жил Монгол улсыг сөнөөсийг санагтун).
2022-01-23
АНУ гар хүрсэн улс болгон зовж зүдэрч байна шүү ард түмэн нь дандаа өөр улсад дайн хийнэ тэр улс нь тогтворжсон юм байхгүй дайнд нэрвэгдэж зүдэрч ядуурч байна тайван байх боломжгүй болж байгааг хэдэн 10 жил харлаа
2022-01-21
Иргэн:
Ха ха урьд хожид байгаагүй, цаашид ч байх ч үгүй хориг арга хэмжээ авлаа юу??? Энэ Байден гэдэг зөнөг өвгөн, явган нүцгэн шахуу Вьетнамчуудыг ч ялж чадаагүй АНУ-ын цэрэг тэгээд яах юм бол???
2022-01-20
Ээ:
Энэ АНУ болон энэ хөгшин уйддымуу яадын. Одоо үед юу гээ л тийм том улс руу дайрч байхав дээ.
2022-01-20
зочин:
Ардчилалын ард мөнгө санхүүгийн эзэд байдаг юм.
2022-01-20