Б.Батцоож: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд машинтай 50 жолооч шаардлагатай байна
2022-01-21 08:00

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өнгөрсөн онд сайн дурын жолооч ажиллуулж байсан. Омикрон хувилбарын тархалтаас үүдэн сайн дурын жолооч нарыг дахин ажиллуулж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Батцоожоос тодрууллаа.

 

 

-Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах сайн дурын жолооч нарыг бүртгэж байгаа бололтой. Энэ удаа хичнээн хүн авах вэ?

 

- Анх 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 11 дүгээр сарын 21 хүртэл сайн дурын 52 жолооч ажиллуулж, ковидын халдварын тархалт намжсан учраас зогсоосон. Одоо омикрон халдварын дэгдэлттэй холбогдуулан энэ ажлыг дахин хэрэгжүүлж байна. Бид сайн дурын жолоочоор ажиллахаар ирсэн хүмүүст нөхцөлөө танилцуулж байгаа. Төсвөөс шалтгаалах авах жолоочийн тоо хязгаартай. Эхний ээлжинд 10 жолоочийг авч, ажиллуулж байна. Баянзүрх дүүрэгт 5, Чингэлтэйд 3, Баянгол дүүрэгт 2 сайн дурын жолооч ажиллуулж байна. Омикрон халдварын тархалт бууртал энэ хүмүүсийг ажиллуулна.

 

-Одоогоор 10 жолооч авсан байна. Дахиж нэмж авах уу?

 

-Нэмж авахаар судалж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тээврийн хэрэгслийн тоо, санхүүгийн судалгааг хийгээд Засаг даргад хүргүүлсэн байгаа. Захирамж гаргаад, төсөв мөнгө батлагдвал дахин авна.

 

-Ер нь хичнээн тээврийн хэрэгсэл, жолооч шаардлагатай байгаа вэ?

 

-Бидний тооцоогоор өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 50 тээврийн хэрэгсэл ажиллуулах хэрэгцээ шаардлага байна.

 

-Сайн дурын жолооч нар ямар ажил хийдэг вэ?

 

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тээврийн хэрэгсэл, хүн хүчний дэмжлэг хэрэгтэй байдаг. Эмч айл өрхөөр явж, үзлэг, эргэлт хийхэд тээврийн хэрэгслийн тасралтгүй байдлыг хангах ёстой. Мөн эмийн татан авалт хийхэд дайчлагдана. Нэн шаардлагатай тохиолдолд өвчтөн зөөхийг ч үгүйсгэхгүй.

 

-Танай байгууллагаас жолооч нарт ямар нөхцөл тавьдаг вэ?

 

-Цагийн нөхцөл байна. Тухайн өрхийн эмнэлэгт яг хэрэгтэй цагт тухайн жолооч ажиллах боломжтой, бэлэн байх ёстой. Манай газрын даргын тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвүүд орой 20.00 хүртэл ажиллаж байгаа. 17.00 цаг хүртэл үндсэн тусламж үйлчилгээ үзүүлээд, 20.00 хүртэл ээлжээр коронавирусийн халдварын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

Мөн ажлын хөлсний нөхцөл бий. Бидний зүгээс өдрийн ажлын хөлсөнд 40 мянга, шатахууны зардалд 20 мянган төгрөг өгдөг. Цаг, цалин хөлсний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс ажиллаж байгаа.

 

-Ажиллах хүмүүст шалгуур тавьдаг уу?

 

-Өөрийн гэсэн машинтай, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс ажиллах боломжтой. Бусдаар нас, хүйс, мэргэжил зэрэг янз бүрийн шаардлага тавихгүй.    

 

-Өнгөрсөн онд ажилласан жолооч нарын цалин мөнгийг өгөөгүй гэсэн гомдол байсан. энэ асуудлыг шийдсэн үү? Яагаад тийм асуудал үүссэн юм бол?

 

-Тэр асуудал шийдэгдсэн, бүх хүний цалинг өгсөн байгаа. Ажилласан хүмүүсийн санхүүгийн баримт бүрэн бүрдээгүй байснаас бага зэрэг саатсан.

 

-Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд албаны унаа байдаг уу?

 

- Нийслэлд 154 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 112 өрхийн эмнэлэг машинтай. Гэхдээ машин эвдэрсэн, хүрэлцдэггүй зэрэг асуудал бий.

 

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд унаанаас гадна өөр ямар дэмжлэг шаардлагатай байгаа бол?

 

-Хүний нөөцийн дэмжлэг шаардлагатай байна. Бид өдөр бүр өрхийн эмнэлгүүдээр орж, хяналт тавьж байна. Цөөнгүй эмч, сувилагч халдвар авч, өвдөж байна. Энэ он гарснаас хойш өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын 20-30 хувь нь халдвар авч, өвдсөн байна. Энэ хэрээр хүний нөөцийн дутагдал бий болж, ачаалал нэмэгдэж байна.

 

-Нэг өрхийн эмнэлгийн ачаалал хэдэн хувиар нэмэгдсэн бол?

 

-Нэг эмнэлгийн ачаалал дундажаар 16 дахин нэмэгдсэн. 12 дугаар сарын 27-ноос эхлээд халдварын тохиолдол нэмэгдээд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 32 500 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

 

-Өрхийн эмнэлэг иргэдэд түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа юу?

 

-Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа. Харин шинж тэмдэг илэрсэн бусад хүмүүс өөрөө түргэвчилсэн тест худалдаж аваад шинжилгээ хийлгэнэ. Эмийг багцыг бол батлагдсан хүн бүрт өгч байгаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-25
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-22