Сурвалжилга: Цагаан идээгээ борлуулаад сар шинийн бэлтгэлээ базааж аваад нутаг буцна
2022-01-21 08:00

 

“Заа бүтээгдэхүүнээ амсаж үзээд аваарай, энэ хэд вэ, чихэртэй, чихэргүй гэж байгаа юу” гэсэн асуулт хөглөрөх энэ хэсэг газар бол Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа. Тодруулбал, Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа болж байгаа нь энэ. Архангай аймгийн 19 сумын малчид, цагаан идээ үйлдвэрлэгчид олон төрлийн цагаан идээ бүтээгдэхүүнээ борлуулахаар иржээ. Ингэхдээ сум сумаараа асарт байрлаж, бүтээгдэхүүнээ борлуулж байлаа.

 

Тус үзэсгэлэн худалдаа нь  энэ сарын 15-наас 30-ны хугацаанд болох аж. Иймд цагаан идээний үнэ ямар байгааг сурвалжлахаар Тусгаар тогтнолын талбайг зорилоо. Өдрийн 15.00 цагт манай сурвалжлах багийг очиход  Ихтамир, Чулуут, Цахир, Өндөр-Улаан, Хангай, Тариат зэрэг сумдын төлөөлөл бүтээгдэхүүнээ борлуулж байсан юм.

 

Цагаан идээ боломжийн үнээр борлуулагдаж байна

 

 

 

Архангай аймгийн Цахир сумын иргэн Б.Очирбат:

 

-Архангай аймгийн хамгийн арын сум болох Цахир сумаас цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн. Сарлагийн цагаан идээ, сүү, аарц, шар тос, зөөхий, чихэртэй, чихэргүй ааруул зэрэг бүтээгдэхүүнүүдтэй ирлээ.Бүтээгдэхүүний үнэ өмнө жилийнхээс өссөн. Өнгөрсөн жил сүү 4000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жил 4500 төгрөг болсон. Аарцны үнэ 1000-2000, шар тосны үнэ 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ерөнхийдөө үнийн өсөлт бол зөв зүйл. Малчид маань өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөж хийсэн цагаан идээгээ хэрэглэгчдээ хүргэж байгаа учраас Архангайн цагаан идээ боломжийн үнээр худалдаалагдаж байгаа гэж бодож байна.

 

Цагаан идээ худалдан авч байгаа хүмүүс ч  сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ хэрэглэгчид чанаргүй бүтээгдэхүүн авсаар байгаад хаширсан байна. Жишээлбэл, сүү авах гэж буй худалдан авагч эхний ээлжинд 1 литр сүү авч цайгаа чанаж уугаад, таалагдвал маргааш ирж авна гээд явж байна. Ингээд манай бүтээгдэхүүн чанартай учир маргааш нь ирээд авч байгаа.

 

Иргэд өчигдрөөс мэдээлэл авах шиг боллоо. Худалдан авалт сайн байна. Архангайн Цахир сум нийслэлээс 700 гаруй км байдаг.

 

Үзэсгэлэн худалдаанд 1 тонн цагаан идээтэй ирсэн

 

 

Архангайн Чулуут сумын малчин Г.Түмэндэмбэрэл:

 

-Чулуут сум Улаанбаатараас 630 километрийн зайтай. Үзэсгэлэн худалдаанд Зөөхий, шар тос, ааруул, ээзгий зэрэг олон нэрийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Зарим иргэд нь шууд худалдан авч байна. Зарим нь цалин, тэтгэврээ буухаар авна гээд бүтээгдэхүүний үнэ асуугаад буцаж байгаа. Малчид бидний хувьд боломжийн үнээр цагаан идээгээ худалдаалж байгаа гэж бодож байна. Манайх 1 тонн цагаан идээтэй ирсэн. Өнөөдрийн байдлаар 600 кг бүтээгдэхүүн зарсан байна.

 

Ааруул: 20.000-25.000 төгрөг

Шар тос: 25.000-30.000 төгрөг

Тогооны өрөм: 20.000-25.000 төгрөг

Зөөхий: 20.000-25.000 төгрөг

 

Иргэдийн худалдан авалт сайн байна

 

Архангайн Тариат сумын малчин М.Отгонбаяр:

 

-Архангайн Тариат сум нийслэлээс 700 гаруй  километрийн зайтай. Манайх үзэсгэлэн худалдаанд оролцохоор сарлагийн сүү, ээзгий, зөөхий, өрөм, цагаан тос зэрэг нэр төрлийн 400 кг бүтээгдэхүүнтэй ирсэн.

 

Сарлагийн сүү: 5.000 төгрөг

Ээзгий: 18.000 төгрөг

Зөөхий: 25.000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа.

 

Иргэдийн худалдан авалт сайн байна. Манай бүтээгдэхүүний 50 хувь нь борлуулагдсан байна. Цагаан идээгээ борлуулаад цагаан сарын бэлтгэлээ базааж аваад нутаг буцна./инээв/

 

 

ХУД-ийн иргэн Ц.Долгор:

 

-Сар шинийн баярын тавганы ааруул цагаан идээгээ аваад явж байна. Бүтээгдэхүүний  зарим нь үнэтэй, зарим нь гайгүй хямд байна.  

 

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Сүрэн:

 

-Үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаар зар хараад ирсэн. Ааруул, сүү авлаа. Амттай сайхан бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байна. Малчдын гар дээрээс чанартай бүтээгдэхүүн амсаж үзээд авч байгаа болохоор их таалагдлаа.

 

Баянзүрх дүүргийн иргэн Х.Баатар:

 

-Цагаан сарынхаа тавганы  бүтээгдэхүүнийг авлаа. Цагаан идээнүүдийн үнэ өссөн байна. Гэхдээ малчдын гар дээрээс сайн бүтээгдэхүүн авлаа.

 

Г.Мичид 

 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-25
Иргэн:
Цагаан идээ өндөр үнэтэй байна
2022-01-23
Зочин:
Цагаан идээ маш унэтэй бна шуу дээ ард иргэдийн худалдан авалт маш муу бна лээ худлаа сайн гэж битгий бичээд бай гэрээр хийсэн цагаан идээ уул нь оргиналь даанч унэтэй бна шуу
2022-01-22
irgen:
Битгий хуплаа юм бичээд бай хар малаа. Үнэ нь хэт өндөр, хар хорин захаас дээгүүр үнэтэй цагаан идээ зарж байхад юу гээд худлаа сурталчлаад байгаа эргүү вэ. Хүмүүсээ тийшээ битгий оч цагийн гарз шүү. Битгий тэднийг давраа.
2022-01-22
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-22
Яг үнэнийг хэлэхэд малчдын гар дээрээс биш тэр суман дээрээ хэдэн малчин нийлээд эрүүл ахуйн болон бусад шаардлага хангасан үйлдвэр хийх хэрэгтэй, тийм л бүтээгдэхүүн л хэрэгтэй дэ
2022-01-22
зочин:
Гадаа ил задгай худалдаа хийхдээ ариун цэврийн шаардлага хангахгүй. Ааарц ааруулаа арай өөр түвшинд бэлтгэх хэрэгтэй болж.
2022-01-22
Zocnin:
Hodoogiin malcnid maani butewgdehuunee ulam saijruulaarai Hari holoos mongoldoo ireed tsagaan ideegew idej btal us noos yalaanii hol garcn ireed ideh husliig maani ugui hiij orhidog Yutai cn malcnid maani eruul ahui aryun tsewriin tal deer ulam bur uragshilna gedegt itgej bna
2022-01-22