Орос, Хятад, Иран хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт хийжээ

Нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Хятад, Орос, Иран улс хамтран тэнгисийн цэргийн сургуулилалт хийсэн талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт Оманы буланд болжээ. Сургуулилалтад Хятад улсаас пуужин тээвэрлэгч, хангамжийн болон нисдэг тэрэг тээвэрлэгч хөлөг онгоц мөн 40 тэнгисийн явган цэрэг оролцсон байна.
Хамтарсан сургуулилалт нь гурван орны тэнгисийн цэргийн хүчний хоорондын практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, түүнчлэн тэнгисийн аюулгүй байдал, "тэнгисийн нэгдэл"-ийг байгуулахад чиглэгдсэн гурван орны чадварыг харуулах зорилготой байсан гэж Хятадын Батлан хамгаалахын яам мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ