М.Лхагвагэрэлийг Завхан аймгийн “Онцлох хүн”-ээр тодруулжээ
2022-01-21 11:14

Завхан аймаг 2021 оны “Онцлох хүн”-ээр Жэм интернэшнл, “Даян” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх Мөнхтөрийн Лхагвагэрэлийг тодруулжээ.

 

 

ОУХМ М.Лхагвагэрэл 2021 онд дараах амжилтуудыг гаргажээ.

 

1. 2021 оны 4-р сард Казакстан улсын “Алматы” хотод болсон Олимпын эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ авсан

 

2. 2021 он 8-р сард Япон улсад болсон зуны олимпын их наадамд Монгол Улсаа төлөөлөн чөлөөт бөхийн 125 кг-ийн жинд амжилттай барилдаж 5-р байр

 

3. 2021 оны 8-р сард Завхан аймгийн баяр наадамд шөвгөрсөн

 

4. 2021 оны 10-р сард Норвеги улсын Осло хотноо болсон чөлөөт бөхийн барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 125 кг-ийн жинд барилдаж Монгол Улсын хүнд жингийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан.

 

5. 2021 оны 11-р сард Бүх цэргийн баяр наадамд түрүүлж “Цэргийн арслан” цол хүртсэн

 

6. 2021 оны 12-р сард Москва хотноо болсон “Alrosa cup” багийн халз барилдаанд урилгаар оролцсон

 

7. Үндэсний олимпын хорооноос зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадмын чөлөөт бөхийн “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тус тус шалгарчээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бөх шүтээд хол явахгүй ээ, өөр онцолчихмоор олигтой юмгүй аймаг байжээ энэ Завхан
2022-01-22